Хурлын тухай

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА

Олон Улсын Дөрөвдүгээр Бага Хурал

2017 оны 10 дугаар сарын 6-7-нд Бест Вэстерн Туушин хурлын танхимд

Суралц.Хүрээгээ тэл. Дэлхийн түвшинд хүр

  1. 2 өдрийн сургалт, зөвлөгөөн
  2. 400 гаруй төслийн менежрүүдтэй мэдээлэл солилцоно
  3. 27 хүндэт зочдын туршлага, илтгэлүүд
  4. 8 багаар ажиллах семинар
  5. 16 PDU оноо – төслийн удирдлагын PMP оролцогчид цуглуулна
  6. PMI-н төв болон Хонг-Конг, Сингапур, БНСУ, Япон, Тайван, Хятад салбарын топ удирдлагуудтай уулзаж, туршлага солилцох боломж
  7. Өдрийн хоол, цайны завсарлага багтсан

ЗОРИЛГО

55 триллион ам.доллараар хэмжигдэх Дэлхийн нийт бүтээгдэхүүний 22 хувь нь төсөл дээр суурилсан барилга байгууламжийн сайжруулалт,  машин механизм, тоног төхөөрөмж худалдан авах, зам, төмөр зам, сургууль, оффис, эмнэлэг , хувийн орон сууц, худалдаа арилжааны болон үйлдвэрийн барилга зэрэгт хуримтлал хэлбэрээр эргэлдэж байна. Төслийн менежментийн судалгаа, боловсрол, сургалтын хөтөлбөрүүд нь төслийн удирдлагыг хэрэгжүүлэхэд шаардагдах чадавхийг дэмжих мөн дэлхийн хурдацтай өсөлтийг хангахын тулд хурдацтай өсч байна.

Монгол улсад гадны төсөл, хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг хурдацтай хөгжиж буй өнөө үед аливаа төслийн эдийн засгийн үр ашгийг сайжруулахад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх төслийн удирдлагын чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин, төслийн удирдлагын ахисан түвшний мэдлэгийн бааз, төслийн сайн туршлагыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна..
Ийм учраас Төслийн Удирдлагын Олон Улсын Институт (PMI)-н Монгол дахь салбар нь “Үндэсний хөгжилд хөтлөх төслийн удирдлага” сэдвийн хүрээнд Төслийн Удирдлагын 4 дүгээр чуулга уулзалтыг төслийн менежерүүд, хувийн хэвшлийн компаниуд, төрийн байгууллагууд болон бусад бүх оролцогч талуудыг нэг доор цуглуулан төслийн удирдлагын үндэсний хөгжилд оруулах хувь нэмэр, сайн туршлагыг харилцан ярилцах, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлж байна.

БИД ХЭН БЭ?

Олон улсын төслийн удирдлагын мэргэшсэн зэрэглэл тогтоох эрх бүхий, төслийн уирдлагын мэргэжилтнүүүдийн хамгийн том сайн дурын холбоо (PMI®) нь дэлхийн хэмжээнд 700 мянга гаруй гишүүд, дэмжигчтэйгээр 190 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс дахь салбар нь 2014 оноос албан ёсны эрхтэйгээр төслийн удирдлагын хөгжлийг дэмжих зорилгоор төслийн удирдлагын сэдэвчилсэн сургалтууд, уулзалт, хэлэлцүүлэг болон мэргэшсэн зэрэглэл тогтоох олон улсын шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.pmimongolia.mn

English