Монголын Бизнесийн Зөвлөл


Монголын Бизнесийн Зөвлөл нь Монгол улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах үндсэн зорилготойгоор анх 2007 оны намар байгуулагдсан. Зөвлөл нь бизнесийн орчинтой холбоотой асуудлуудаар дотоод болон гадаадын хөрөнгө оруулагч гишүүдийнхээ дуу хоолой, төлөөлөл болон ажилладаг.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын голлох бизнесийн холбоо болох МБЗ нь, гишүүдийнхээ дараах үндсэн хэрэгцээг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ:

  • Гишүүддээ бизнесийн түнш олох, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах;
  • Гишүүдийнхээ бизнест зайлшгүй хэрэгтэй мэдээллийг олж авах;
  • Гишүүддээ бизнесийн хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;

АМЖИЛТЫН ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛС

Олон гишүүдтэй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах нь зорилгодоо хүрэх үндсэн нөхцөл болно.

СТРАТЕГИ

Гишүүд, санхүү, засгийн газар болон бизнесийн лидерүүдтэй тогтоосон харилцаа холбоо зэрэг бүхий л нөөц бололцоон дээр тулгуурлан гишүүдийнхээ хэрэгцээг хангана.

ТАКТИК

Интернет мэдээллийн хэрэгслийг ашиглан мэдээлэл хүргэх, гишүүдийг хооронд нь холбох, гишүүдийн бизнесийг сурталчлах.

  • Зөвхөн өөрийн гишүүддээ зориулж үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохиох
  • Мэдээлэл түгээх, хүмүүсийн хоорондийн хэлхээ холбоог сайжруулах үүднээс уулзалт, семинар, бага хурлуудыг байнга явуулж, гол асуудлуудаар сургалт зохион байгуулах
  • Голлох аж үйлдвэр болон асуудлуудаар ажлын хэсгүүдийг зохион байгуулж, түүгээрээ дамжуулан тухайн асуудлаарх МБЗ-н байр суурийг тодорхой болгох.
English