Мэндчилгээ

 

Хүндэт Төслийн менежментийн холбооны гишүүд, хамтран ажиллагсадаа

Жил ирэх тутам Төслийн менежментийн холбоог дэмжигсэд, гишүүд, сайн дурын ажилчид болон хамтран ажиллагч байгууллагуудын тоо тасралтгүй нэмэгдэж байгаад бид баяртай байна.  Чадавжсан боловсон хүчин тухайлбал төслийн менежментийн мэргэжсэн мэргэжилтэнгүүд  аль ч улсын хөгжил дэвшилд томоохон үүрэг гүйцэтгэж хөгжлийн түүчээ болдог гэдэгт би итгэдэг. Монгол улсын хувьд томоохон салбаруудыг хамарсан хэд хэдэн төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор төслийн менежментийн Монгол дахь институт маань бүхий л салбарын төслийн менежментийн туршлагыг нэмэгдүүлэх зорилттойгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдөх төслийн менежерүүдийг бэлтгэн ажлыг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна.
Энэхүү зорилгынхоо хүрээнд, 2017 оны хурлыг “Үндэсний хөгжилд хөтлөх Төслийн Удирдлага” гэсэн сэдвийн доор зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна. Энэ жилийн олон улсын чуулга уулзалт маань 10 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Вэстерн Премьер Туушин хурлын танхимд зохион байгуулагдана. Хүндэт зочид болон илтгэгч нарт маань энэхүү 2 өдөр төрөл бүрийн салбарын төслийн менежерүүдтэй уулзахын сацуу олон улсын болон дотоодын төслийн менежмент дэх чиг хандлага, онол, шилдэг туршлагуудаас суралцах боломж нээгдэж байгаа юм.

Норолхоожавын Баттулга

English